Hohes C Vitamin Water & Yuna Goldenstar Team

Hohes C Vitamin Water & Yuna Goldenstar Team

Монголын Үндэсний Эмэгтэй Дээд Лигийн шинэ улирал эхлэх гэж буй энэ үед Hohes C Vitamin Water брэнд Yuna Golden Star багийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагаа нь эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдын хүсэл тэмүүлэл, спортын үнэ цэнийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.Сагсан бөмбөгийн талбайд амжилт гаргахын тулд ур чадвараас гадна тууштай байдал, сахилга бат, багийн нэгдэл, ялалтын төлөөх сэтгэл зүй чухал. Hohes C Vitamin Water брэнд Yuna Golden Star багтай хамтран эдгээр үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж, эмэгтэйчүүдийн спортыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Шинэ улирал бол шинэ зорилго, шинэ сорилт, шинэ амжилтын эхлэл. Hohes C Vitamin Water болон Yuna Golden Star баг ийнхүү нэгэн зорилгын дор нэгдэж, хөгжөөн дэмжигчдэдээ эрч хүч, урам зориг дүүрэн улирлыг бэлэглэхээр хамтдаа алхаж байна.

Hohes C Vitamin Water & Yuna Goldenstar Team

Шинэ улирлын тоглолтуудад нь Yuna Goldenstar багтаа амжилт хүсье!