Taste of Australia 2026 - Австралийн өдөрлөг 2026

Taste of Australia 2026 - Австралийн өдөрлөг 2026

Австралийн Элчин сайдын яамнаас 2026 оны 1 дүгээр сарын 25–26-ны өдрүүдэд Шангри-Ла Моллын 1 давхарт “Taste of Australia 2026” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Австралийн өндөр чанартай хүнс, бүтээгдэхүүн, брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд танилцуулах, хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн онцлог үйл ажиллагаа болсон юм. Манай компанийн хувьд хүнсний сайн чанарын бүтээгдэхүүний импортлон оруулж ирж монголын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байгаа билээ. Үзэсгэлэнгийн үеэр Австралиас импортолдог төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа болон бусад онцлох нэр төрлүүдийг дэлгэн танилцуулж, оролцогчид бүтээгдэхүүнтэй биечлэн танилцах, амталж үзэх боломжийг бүрдүүллээ. Мөн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн оролцоо өндөр байж, харилцан туршлага солилцох, шинэ түншлэл эхлүүлэх таатай орчин бүрдсэн нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлэв.

“Taste of Australia 2026” үзэсгэлэн нь Австралийн хүнсний салбарын чанар, стандарт, инновацийг онцлон харуулснаараа онцлог бөгөөд Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн, сонголтыг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.